Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү дроны хуулийн төсөл, туршилтын бүс байгуулах, дрон нисгэгч операторуудыг сургах сургалтын хөтөлбөр боловсруулах гурван ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгүүд энэ сарын 13-ны өдөр хуралдлаа.
Ажлын хэсэгт, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын цэргийн командлал, ШУТИС, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, Монголын Дрон нисгэгчдийн холбоо, Хобби зон ХХК болон Дроны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд шүүгчээр ажилласан н.Цэнд-Очир нар ажиллаж байна.

Монгол Улсад 2016 оноос эхлэн нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны хэрэглээ бий болж, өнөөдөр энэ чиглэлд Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулсан билээ. Дроны эдийн засаг манай улсад төдийлөн судлагдаагүй байгаа ч дэлхий эдийн засагт түүний оруулах хувь нэмэр асар хурдацтай нэмэгдэж байна.
Иймд дроны хууль эрх зүйн орчныг нь бий болгох, туршилтын талбай байгуулж, тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж, хүүхэд залуучуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих, дрон нисгэгч операторуудыг сургах, спортын тамирчдад зэрэг цол өгөх зэргээр тус салбарыг олон төрлөөр хөгжүүлж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү бүх талын оролцоог хангасан ажлыг хэсгийг байгуулж, хуралдууллаа.

Ажлын хэсгийн хурлаар дроны хуулийн төсөлтэй холбоотойгоор дэлхий нийтийн чиг хандлага, дроны бүртгэл, дрон нисгэгч операторуудыг сургах сургалтын хөтөлбөр, туршилтын бүсийг хэрхэн үр ашигтай ажиллуулах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Баянзүрх-Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт дроны туршилтын бүс байгуулахаар болсон. Тус бүсэд олон улсын төлөөлөгчид зохион бүтээсэн дроноо турших, тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах чиглэлээр ашиглахаар төлөвлөж байна. Ингэснээр гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэж, дрон хэмээх нисгэгчгүй нисэх төхөөрөмж Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж эхлэх юм.
Үүний зэрэгцээ, дроны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс хойш хүүхэд, залуучуудын дунд дрон зохион бүтээх хандлага нэмэгджээ. Иймд дээрх туршилтын бүс нь хүүхэд залуучуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих тэмцээн уралдааны төв болох боломжтой юм.
Түүнчлэн дрон нисгэж буй залуучуудыг сургах, энэ чиглэлд албан ёсны гэрчилгээжүүлэх ажлыг хийх нь чухал гэдгийг талууд онцоллоо. Ингэснээр Монгол Улсад дрон нисгэх албан ёсны эрхтэй операторууд бий болох, спортын тамирчдад зэрэг дэв өгөх, дрон нисгэхтэй холбоотой мэдлэггүйн улмаас гарч болох үр дагаваруудаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Одоогоор Монгол Улсад дрон борлуулж буй компаниуд дрон худалдан авч буй иргэд олон нийтэд анхан шатны мэдлэгийг олгож байна.
More Stories
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
