Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад албан ёсоор төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр (2024.09.30) Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Вьетнам Улсыг төлөөлж Хууль зүйн сайд Нгуен Хай Нинь нар гарын үсэг зурлаа.



Ингэснээр хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилсан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллахын зэрэгцээ иргэний бүртгэл, хууль зүйн туслалцаа, эрх зүйн сурталчилгааны салбарт хамтарч ажиллах боломж бүрдлээ.
Мөн Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсыг төлөөлж Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд Фам Те Дунг нар гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд Кибер аюулгүй байдлын тухай олон улсын эрх зүйн дүрэм, журам, стандартыг хөгжүүлэн сайжруулах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд, чухал мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр мэдээлэл солилцож, харилцан туршлага солилцох юм.
Айлчлалын үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн сайд Нгуен Хай Нинийг хүлээн авч уулзсан бөгөөд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн сайдтай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь хамтын ажиллагаанд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа онцоллоо.
Нөгөө талаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн сайд Нгуен Хай Нинь Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлтэй биечилж уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсоор айлчлал хийхийг урив.
Тус уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа нарын төлөөлөл байлцлаа.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
