Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул ахалж байна.
Ажлын хэсэг:
- Нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торнуудыг татаж гаргах,
- Эх цутгал болох хөгшин Орхон голыг хамгаалж урсацыг сайжруулах,
- Нуурт цутгаж буй хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах,
- Нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх зэрэг ажил хийхээр тогтлоо.
25 хавтгай дөрвөлжин км талбайтай, долоон км урт, таван км өргөн энэ нуур Монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст нуур. Гэвч олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж 2014 оноос эрс бохирдон, экосистем нь алдагдаж эхэлсэн юм.
Ерөнхийлөгчийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл” үр дүнгээ өгсөн нь цаашид Хэрлэн, Өгий, Туул, Хөвсгөл, Буйр гээд олон нуурыг шат дараатай сэргээх цогц ажлын эхлэл болж байна.

More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
