Завхан аймгийн Онцгой байдлын албаныхан аврагч төгөлд 351 ширхэг модыг шинээр тарьжээ.
Онцгой байдлын газрын албан хаагчид Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд жилд хоёр удаа бүх нийтээрээ мод тарих, өмнө жил тарьсан модоо арчилж ургуулах ажлыг хийж байна.
“Аврагч төгөл” мод үржүүлгийн талбайд өрөл 101 ширхэг, улиас 200 ширхэг, шар хуайс 50 ширхгийг суулгажээ.
Өнгөрсөн хавар 150 гаруй модны суулгацыг тарьж өмнөх жилийнхээ модыг арчилсан байна. Бидний тарьсан модны амьдралтын хувь сайн байна. Модыг тарихдаа бус тарьсан модоо арчилж тордож бойжуулах нь чухал юм. Мөн намрын улиралд тарьсан мод хаврынхаас илүү сайн ургадаг юм байна. Өнгөрсөн жил тарьсан моднууд гэхэд дунджаар 20-30 см ургаад байна.
“Тэрбум мод” хөдөлгөөн багагүй тэвчээр, хичээл зүтгэл шаардаж тэр хэрээрээ цөлжилт, шар шороон шуургыг багасгахад хувь нэмрээ оруулах юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш иргэдийн мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг харах сайхан байна. Нэмэгдээд зогсохгүй иргэдийн экологийн боловсрол сайжирч мод бут болгоныг тарихаас илүүтэй олон талаас нь судалж, тухайн орчиндоо зохицох ургамлыг шилж сонгон тарьдаг болсон байна. Мод ургуулахад учир бий, суулгац сонгох, услах ус, хамгаалалт гээд олон зүйл нөлөөлдгийг мартаж болохгүй. Тэр бүгдийг нэг дор бэлтгэж байж эхлээрэй гэдгийг мэргэжлийн судлаач, ойн инженерүүдээс зөвлөгөө авч бид жил бүр суулгац шинээр суулгаж байна.
Мод тарих ажил нүх ухахаас эхэлдэг юм байна. Модны үрийг жижигхэн юм чинь гээд багавтар нүх ухдаг нь маш буруу ойлголт юм.
Хамгийн багадаа 60:60 диаметрийн гүн ухаж тэр хавийнхаа хөрсийг ч бас сийрэгжүүлэх ёстой. Мөн өмнөх жилийнхээ суулгацыг тордож ургуулах ажлыг ч тасралтгүй хийж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр дэлхий даяар тэрбум орчим хүүхэд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, тэр дундаа уур амьсгалын эрс тэс байдалтай холбоотой гамшигт үзэгдэлд өртөх эрсдэл маш өндөр байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс үүдэлтэй гамшиг, ослын тоо улам бүр нэмэгдэж байгаа нь харамсалтай. Тиймээс бид мод тарих ажлаа зогсоохгүй үргэлжлүүлэх нь чухал юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
