Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт орших булгийн эхийг төслийн дэмжлэгээр хашиж хамгаалснаар урсац нь нэмэгджээ.
Цагаанчулуут сумын Арц багийн Аршандын булгийн эхийг 2023 онд Адапт төслийн дэмжлэгээр хашиж хамгаалсан юм.
Булгийн эхийг хашиж хамгаалснаар үр дүнгээ өгсөн байна. Тус булгийн урсац нэмэгдэж 857 м урсан хуучин ашиглаж байсан хөв цөөрөм нь энэ жил усаар дүүрч Цагаанчулуут сумын 3 багийн 100 орчим айл, 30000 мал ундаалж байна.
Булгийн pH нь 7.36, ундарга нь 3.2 л/сек, урсгалын хурд нь 4.5 м/сек, гүн нь 4 см, өргөн нь 32 см болсон байна. Булгийн эхийг хашиж хамгаалснаар булаг сэргээд зогсохгүй, усгүй хуурай байсан хөв усаар дүүрч, булаг горхи болон урсаж байна.
Манай байгууллагаас хашиж хамгаалах шаардлагатай булгийн мэдээллүүдийг гаргах, жил бүр хашиж хамгаалсан булгийн эхэд мониторинг судалгаа хийж, олон талын хамтын ажиллагааны үр дүн ийнхүү гарч байгаа нь сайшаалтай юм. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац хэмжээ нь багасах асуудал юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс ундарга нь татарсан, орчных нь өвс, ургамал халцгайрсан. Усны эх нь малын хөлд гишгэгдэж шаварт дарагдсаны улмаас экологийн доройтолд орсон булаг, бүрдүүдийг хашиж хамгаалах ажлыг тус аймаг Адапт төслийн дэмжлэгээр хийж байна гэж Хяргас нуур – Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.
Ташрамд, Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” Адапт төслийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зорилтот 4 аймагт 36 булаг хашиж хамгаалахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.
Харин Завхан аймагт өнөөдрийн байдлаар 5 сумын 7 булгийг хашиж хамгаалсан тухай Адапт төслийн Завхан аймаг дахь зохицуулагч мэдээлэв.

Цагаанчулуут сумын Аршандын булгийн эхийг хашихаас өмнө 2023 он

Цагаанчулуут сумын Аршандын булгийн эхийг хашсаны дараа хөв цөөрмийн усны хэмжээ нэмэгджээ 2024 он

Хяргас нуур Завхан голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд хашсан булгийн урсцын судалгаа хийж байна
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...