Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын тойргийн хойд талд “Грийн ресурс констракшн” ХХК цэвэр усны шугам угсралтын ажил хийхдээ хороолол доторх чулуун замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, хуулж авсан зөрчилд хяналт шалгалт хийжээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11 орчим газар авто замуудыг зөвшөөрөлгүй сэтэлсэн байна. Хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагын зөвлөлийн хурлаас зам сэтлэхтэй холбоотой зөвшөөрлийг олгодог. Ингэхдээ жил бүрийн 4-10 дугаар сард хүсэлтийг авч шийдвэрлэдэг. Гэтэл тус компани нь эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авахгүйгээр автомашины чулуун замын хавтангуудыг хуулж авсан байна” гэв.
Харин “Грийн ресурс констракшн” ХХК-ийн захирал Ц.Ганзориг “Бид ажлыг гүйцэтгэх явцад шигтгэдэг чулуун хавтангуудыг хуулж авахаас аргагүй болсон. Үүнийг ирэх 7 хоногт багтааж авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр буцааж суурилуулна. Асуудлыг хариуцаж, засварлана” гэдгээ хэлэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
