Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 95 дугаар тогтоолоор Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо байгуулагдаж, өнөөдөр (2024.10.24) анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар
-Шинэ хоршоо хөдөлгөөний тайлан, хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөний төсөл;
– Хоршооны гишүүн малчдын зээлийн явц, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл;
-Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн баталлаа.
Энэхүү хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд 6599 шинэ хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршоонд гишүүнээр элсэж, нийт 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 16,399 малчинд олгосон байна. Хурлаар зээлийн зарцуулалт, үр дүнг хянаж, Зээлийн мэдээллийн санг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Шинэ хоршоо хөдөлгөөний дараагийн үе шат нь хоршоологчид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, улмаар дэлхийн зах зээл рүү гарах экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, аливаа эрсдэлийг хамтын хүчээр буюу хөдөлмөр, хөрөнгөөр хорших замаар даван туулж, урьдчилан сэргийлж, үндэстнээрээ сөрөн тэсвэрлэх чадвартай байх, уламжлалт мал аж ахуй, соёлын давтагдашгүй үнэт байдал, онцлогоо хадгалж үлдэх гэсэн том агуулга, чухал зорилгыг багтааж байгаа билээ.
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...