БНСУ-д Монголчуудын зорчиж явсан аяллын автобус осолдож, хоёр иргэн гэмтсэн талаар тус улсын “MBN news” мэдээлжээ.
Тодруулбал, Есдүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр 14:50 цагийн орчимд БНСУ-ын Канвондо, Сонсан-Мён, Каннён-си, Еохеул-ри, Ёндон хурдны замын Ганнеунгийн чиглэлийн 5-р хонгилд Монголчуудын зорчиж явсан аяллын автобус осолдсон байна. Улмаар автобусанд сууж явсан 10 монгол иргэний хоёр нь А (35 настай), Б (48 настай) гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд бусад иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэжээ. Уг осол юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна.
Эргэн сануулахад, зугаалахаар явж байсан монгол залуу БНСУ-ын Миллапо далайд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдрийн 14:30 цагийн орчимд БНСУ-ын Чунчоннамдо мужийн Совон-Мён, Тэан-гун хотын Миллапо далайн эрэгт 30 орчим насны Монгол эрэгтэй А далайн усанд унаж осолдон амиа алдсан байдаг. Уг хэрэг явдлуудын манай улсын Гадаад харилцааны яам албан ёсны мэдээллийг одоогоор гаргаагүй байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
