Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр Арцатын аманд байршилтай ерөнхий боловсролын “Смарт” сургуулийн хичээлийн байрны маргааны улмаас сургалтын үйл ажиллагаа доголдоход хүрчээ.
Тус сургууль нь 780 гаруй сурагчтай бөгөөд дуучин Т.Баясгалангийн нэр дээр байсан хичээлийн уг байраа “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр 2024 оны гуравдугаар сард авсан байна. Гэвч уг байрыг өмчлөгч дуучин Т.Баясгалан сургуулийн зориулалттай энэ барилгаа давхар худалдаж, Бэлэглэлийн гэрээгээр иргэн Лхамсүрэнд шилжүүлсэнтэй холбоотойгоор маргаан эхэлжээ. Шүүхээс өмчийн маргаан бүрэн шийдвэрлэгдэх хүртэл сургуулийн үйл ажиллагааг доголдуулах байх 69-р захирамж гарсан боловч шүүхийн шийдвэрийг зөрчиж, сургалтын үйл ажиллаганд удаа дараа саад учруулж байгаа талаар “Смарт” сургуулийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Хэрлэн өнөөдөр мэдээлэл өгөв.
Тэрбээр, Есдүгээр сарын 9-ний даваа гарагийн өглөө багш, сурагч, сургуулийн ажилтнууд сургуульдаа ирэхэд том биетэй 20-30 залуусыг авчирч, багш сурагчдыг дотогш нэвтрүүлэхгүй гэж үймээн боллоо. Хоёр тал маргалдсаны эцэст бид сургуульдаа орж, хичээл эхэлсэн боловч үүнээс болж олон зуун сурагч буцаж сургалтын үйл ажиллагаа тасалдлаа.
Өмчийн маргаантй холбоотой сургалтын үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл удаа дараа гарч байсан боловч энэ хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн тулд бид арга буюу хэвлэлд мэдээлэлд хандаж байна гэв.
Үл хөдлөх хөрөнгийн энэ маргаан шүүхээр шийдвэрлэгдэх шатанд яваа юм байна.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
