Монголбанкны бодлогын үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжилтийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна гэлээ.
Мал аж ахуйн салбарт сэргэлт авчирч, малчид анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой Шинэ хоршоо хөтөлбөрийн хүрээнд энэ онд хоршоодод 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 14,381 малчны 3,467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ онд хоршоодын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 1 их наяд болгож нэмэгдүүлэх шийдвэр гараад байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэд, аж ахуй нэгжийн зүгээс Монголбанкаас шаардаж байгаа нэг асуудал бол арилжааны банкуудын зээлийн хүү нь Монголбанкны мөнгөний бодлогын хүүтэй уялдаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулан ажиллах шаардлага бий гэлээ. Тухайлбал, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 3 сарын дотор 500 тэрбум төгрөгийн зээл гарч чадсан нь зээлийн хүү нь 6 хувь учраас иргэдэд бизнес эрхлэхэд ашигтай байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын хэрэглээний зээлийн хүү жилийн 24 хувь байгаа нь бизнес эрхлэгч, иргэдэд хүнд тусаж байгааг харж болно гэдгийг УИХ-ын дарга онцолжээ.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
