Их тэнгэр цогцолборт баригдах Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцов.
Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Азид томоохон тооцогдох орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарсан. Улмаар Их тэнгэрийн аманд 6,6 га газарт 39000 м2 талбайд барилгын ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс музейн түүхэнд хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлэх аж.
Байгалийн түүхийн музей 13 мянган үзмэртэй. Музейн барилга ашиглалтад орох л юм бол тавих бүх үзмэрүүд бэлэн байгаа гэж мэдээлсэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх” Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ард иргэдийнхээ оюун санаа гэгээрлийн талаар дорвитой зүйл хийж, томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх шаардлагатай юм байна гэж үзэж байсан юм. Бид Соёлын яамгүй 24 жил явж ирсэн. Улс үндэстэн оршин тогтохын хамгийн чухал зүйл соёл урлаг билээ. Соёл урлаггүй улс орон, соёл урлаггүй төр засаг, соёл урлаггүй ард түмэн байна гэж хэзээ ч байж боломжгүй зүйл. Тийм учраас Монгол төрийн бодлого бол соёл урлагт ихээхэн анхаарал тавьж байх ёстой. Хөрөнгө мөнгө хувиарлаж байх ёстой. Энэ бол ард түмнээ соён гэгээрүүлдэг. Хүнийг хүн болгодог, хүнийг хүмүүжүүлдэг ийм агуу салбар учраас бид соёлын бодолгыг онцгой анхаарч үзэж төр хайр халамжаа чиглүүлж байх ёстой салбар юм. Дээр нь боловсрол, эрүүл мэндийн салбар байна. Тийм учраас Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, төв номын сан, үндэсний урлагийн театр, биеийн тамир спортын томоохон комплекс гээд хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бид 4 жилийн дотор дуусгах ёстой. Цар тахлын он жилүүд манай улсын бүтээн байгуулалтыг зогсоосон. Бид цар тахалын зовлонтой 3 жил гаруй нүүр тулсан. Ганцхан Монголд биш, дэлхий даяараа бүтээн байгуулалт зогсож, тээвэрлэлт, ложистик зогссон хаагдсан. Хөрөнгө санхүү хүндэрсэн гээд олон зовлон бэрхшээлүүд байсан. Энэ бүхний ард бид гарч байна. Цар тахалын үед улсын эдийн засаг -4,1% дээр унасныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр бол манай улсын эдийн засаг +7 % дээр гарч байгаа. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж байгаа 15 улсын нэг нь манай Монгол Улс. Цаашдаа манай улс тогтвортой хөгжвөл олон томоохон төслийг хийж хэрэгжүүлэх ийм бодит боломж бололцоо нөхцөл бүрдсэн. Жишээ нь шинэ УИХ, шинэ Засгийн Газар байгууллагдлаа. Энэ 4 жилийн хугацаанд Засгийн Газрын гишүүд зөвхөн бүтээн байгуулах ёстой. Хийрхдэг, улс төрждөг цаг үе өнгөрсөн. Сонгууль дууссан, одоо бол үндсэн том ажил руугаа зориг шулуудаж, хүч гаргаж, хөрөнгө тавьж, дотоод гадаад бүхэл бололцоо нөхцөлийг дайчлан ажиллаж улс орондоо олон зүйлийг хийж бүтээх шаардлага байна. Цаг хугацаа явж байна. Цаг үе хүндрэлтэй байсан ч гэсэн олон жил гацсан Чингис хааны музей, Үндэсний номыг сангийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан. Монголд ирж байгаа гадны бүх жуулчид Чингис хааны музейг үзэж байна” гэлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
