Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрний барилгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй. Нийслэлийн ХУД, БГД-т Туул болон Дунд гол дээр тус 483,1 у/м төмөр бетон гүүрний ажил 2022-2024 он дамжин хэрэгжиж байна. Тус гүүр 2024 оны зургадугаар сарын 1-нд ашиглалтад орох байсан ч барилгын ажил гүйцэтгэх явцдаа усанд авснаас болж хойшилсон байдаг. Энэ талаар өнөөдөр /2024.06.25/ нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу авто замын сүлжээг яаж хөгжүүлэх, яаж боловсронгуй болгох тал дээр бид ажилладаг. Хотын таван жилийн төлөвлөгөөнд үндсэн замын сүлжээг бий болгоно гэх зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд хотын шинэ замын тойргийн ажлыг хийж байгаа нь тус гүүрний бүтээн байгуулалтын ажил юм. Гүйцэтгэгч байгууллагаар “Мотор сервис ХХК”, “Туулын гүүр далай ХХК”, “Тэргүүн саруул зам ХХК” ажиллаж байна. Одоогийн байдлаар 391 у/м гүүрний дэд бүтцийн ажил дууссан. Асфальт бетон хучилтын ажил хийгдсэн байгаа. Холбооны шугам шилжүүлгийн ажил хийж байна. Мөн амрах тавцанг цутгах бэлтгэл ажил үргэлжилж байна.
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрийн барилгын ажил ирэх арванхоёрдугаар сарын 30-нд дуусна.
Ерөнхий төлөвлөлтийнхөө дагуу л явж байгаа юм. Усанд автсанаас болж гүүрний төлөвлөлийн өндөр өөрчлөгдсөн. Тиймээс одоо тус гүүрийг барьчихаад буцаагаад нурааж болохгүй. Тиймээс гүүрийг одоохондоо барихгүй.
Түүнчлэн Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн ажил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа билээ. Гүйцэтгэгч байгууллагаар “Тотал инж ХХК” ажиллаж байна. Одоогийн байдлаар далангийн материал зөөх ажил хийгдэж байгаа бөгөөд далангийн дээд үеийн доор геотор дэвсэх ажил хийгдсэн. Цэвэр усны нэвтрэх суваг, шугам угсралтын ажил хийгдэж байна гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...