Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн Д.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, саатуулагдах үедээ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаад 500 мянган төгрөг өгөхөөр санал болгосон гэх хэргийг шүүх рүү шилжүүлжээ. Тухайн жолоочийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Хэнтий аймгийн прокурорын газраас сумын Засаг дарга П.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёр дугаар байрны үлдэх хөрөнгө болох модон материалыг “Б” ХХК-д шалгуур үзүүлэлт, өртөггүйгээр олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн Д.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, саатуулагдах үедээ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаад 500.000 төгрөг өгөхөөр санал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас иргэн С.Н, М.Н нар нь “Н” эмнэлэгт эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулж, хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдсан, түгээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дорнод аймгийн прокурорын газраас иргэн Б.Б нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас Баяндун сумын нутаг дэвсгэрт түймэр тавьсны 2265 га талбай шатаж, байгаль орчинд 356.4 сая төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 /Ой, хээрийн түймэр тавих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Иргэн Д.Г нарын 5 хүн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
More Stories
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
