Монгол Улсыг сурталчлах, Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ “Өсвөрийн хөгжимчдийн сонгодог хөгжмийн 2 дахь удаагийн тоглолт”-ыг Монголын соёл, мэдээллийн төвд 2024 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус ЭСЯ-ны санаачилгаар уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү сонгодог хөгжмийн тоглолтод Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн тэнхимийн сурагчид болон Улаанбаатар хот дахь олон улсын сургуулиудын сурагчид, Бээжин хотын төв консерваторын сурагчдын төлөөллөөс ирж оролцон монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна дэлхийн сонгодог хөгжмийн суут зохиолчдын уран бүтээлээс тоглож сонирхуулав.
Монгол Улс нь сонгодог урлагаар сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эрчимтэй танигдаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монгол, Хятад хоёр улсын сонгодог хөгжим сонгон бага наснаасаа хичээллэж буй хүүхэд багачууд харилцан туршлага солилцон суралцаж, улс орныхоо хөгжим, соёлын боловсролыг таниулан сурталчлахад чухал хувь нэмэр оруулж байн
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
