УИХ-ын 2024 сонгууль зургаадугаар сарын 28-нд болно. Манай улсад нийт 2 сая 300 мянга гаруй сонгуулийн насны иргэд байна гэх дүн бий.
Тэгвэл Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 66.16-д
Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй гэж заасан байдаг.
Энэхүү хуулийн СЕХ-ноос хууль таниулах чиг үүргийн хүрээнд уул уурхай, зам тээвэр, аялал жуулчлалын салбарын зарим байгууллагуудад сурталчилж таниулах үйл ажиллагаа зохион байгуулжээ. Мөн уг хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр байгууллагуудад мэдээлэл хүргэсэн байна.Энэ талаар СЕХ-ны Газрын дарга Н.Булгамаагаас тодрууллаа.
“Бид хууль таниулах чиг үүргийнхээ хүрээнд ээлжээр ажилладаг байгууллагуудын удирдлагатай уулзаж сургалт мэдээлэл хүргэсэн. Хуульдаа санал өгөх өдөр ажлаас чөлөө өгөхөөс гадна санал өгөх боломжоор нь хангана гэж заасан байдаг.
Гэхдээ СЕХ-ноос хэдэн хоногийн чөлөө өг, тийм боломж байна гэх чиглэл өгөх боломжгүй. Зөвхөн уг үүргээ биелүүлээрэй гэсэн мэдээлэл өгдөг.
Хэрвээ энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1.31-т заасны дагуу санал өгөх боломжоор хангаагүй иргэнийг 10 мянган нэгж буюу 10 сая, хуулийн этгээдийг 100 мянган нэгж буюу 100 сая төгрөгөөр торгох заалт бий. Тиймээс байгууллагууд ажилчдынхаа сонгох эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриалж байна” гэв.
More Stories
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
