Стандартын шаардлагад нийцээгүй сульфатын агуулга ихтэй усыг тогтмол хэрэглэснээр хүний хоол шингээх эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны эмгэг өөрчлөлт үүсгэх тухай зөвлөмжийг Стандарт хэмжилзүйн газраар зөвлөмж гаргажээ.

Зөвлөмж: Усны агуулагдах сульфатын хэмжээ нь усны хатуулгийг тодорхойлох гол үзүүлэлтийн нэг ажээ. Хөрс чулуулгийн найрлагад байдаг хүхэрт нэгдлүүдийн уусалт, тэнд явагддаг биохимийн процессуудын дүнд байгалийн усанд сульфат нэгдлүүд бий болдог ба ахуйн болон үйлдвэрийн бохир шингэнээр бохирдуулсан үед сульфат ион ихээр илэрч болдог. Мөн бороо цасны ус ч нөлөөтэй. Байгалийн усны найрлага дахь сульфат хлоридын агуулга нь усны амт чанарт нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Хүн амийн ундны болон ахуйн зориулалтаар хэрэглэх усны сульфатын агуулга нь MNS0900:2018 стандартад заасгаар зөвшөөрөгдөх хэмжээ нь 500.0мг/л-ээс ихгүй байхыг заажээ.
Стандартын шаардлагад нийцээгүй сульфатын агуулга ихтэй усыг тогтмол хэрэглэснээр хүний хоол шингээх эрхтэн тогтолцоооны үйл ажиллагааны эмгэг өөрчлөлт үүсгэх, тухайлбал гэдэсний гөлгөр булчингийн агшилт буюу туулгах, гүйлгэх нөлөөтэй байдаг.
(Зөвлөмжийг СХЗГ-ын Нийслэлийн Лабораториос хүргэж байна)
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...