Гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал”-ын талаарх судалгааны үр дүнг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос танилцууллаа.
Тус сэдвийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барихаар болсныг мэдээлэв.
Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудлаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ дараах мэдээллийг хүргэсэн юм.
ХЭҮК-оос судалгаа хийхийн зэрэгцээ гэр бүлийн хүрээн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүс, гэр бүлийн гишүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал ямар байгааг илтгэлдээ тусгасан. Мөн үүнтэй холбоотой эрхийн хэрэгжилтийг сайжруулах санал зөвлөмжийг боловсруулж байгааг тэрбээр дурдаж байв.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харахад 2023 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад нийт 941,500 өрх амьдарч байна.
Үүнээс
- 17,574 хүн шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн
- 4,553 хүн гэр бүлээ цуцалсан байна.
Гэрлэлтийн бүртгэл, цуцлалтын хэмжээнд онцын өөрчлөлтгүй жил бүр 4,000-4,500-гийн хооронд хэлбэлзэж байна.
Тоон мэдээллээс харахад 1,478 үрчлэгдсэн хүүхэд байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар
- Өрх толгойлсон эх 66,648
- Өрх толгойлсон эцэг 15,089 хүн байна.
Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн асуудлын судалгаанаас онцлох мэдээллийн тоо баримтыг дурдъя.
Эцэг, эх, үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж хүүхдийн эрхийн зөрчил гарч байна. Тодруулбал эцэг, эхчүүдийн 57 хувь нь хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг.
Шинээр гэр бүл болж байгаа иргэдийн 57 хувь гэрлэлтийн гэрээ байгуулахыг дэмжиж байсан.
Тухайн гэр бүлийн гэрээндээ “гэр бүл цуцалсны дараа хүүхдээ хэн нь өсгөн хүмүүжүүлэх”, “хэн нь ямар үүрэг хүлээх вэ” гэдгээ тодорхой тусгахыг 34 хувь нь дэмжсэн.
Нөгөө талаар 44.4 хувь нь гэрлэлтийн гэрээндээ “эд хөрөнгийг захиран зарцуулах”-тай холбоотой асуудлыг тусгая гэсэн саналыг илэрхийллээ.
Гэр бүлийн эд хөрөнгийг хэн илүү их өмчилж байна вэ?
Улсын бүртгэлийн мэдээллээс харахад дийлэнх тохиолдолд эрчүүд өмчилдөг. Эмэгтэйчүүдийн нэр дээр өмчлөл маш бага байдаг.
Дундын эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хэн нь шийдвэр гаргаж байгаа вэ?
Хамтын шийдвэр давамгайлахын сацуу өрхийн тэргүүн гэдгээрээ эрчүүд илүү их шийдвэр гаргаж байгаа.
Цалин хөлсгүй хөдөлмөрийг эмэгтэйчүүд илүү их эрхэлж байгаа нь статистикийн дүнгээс гарсан.
Тодорхой хэлбэл гэртээ хүүхэд харах, гэрийн ажил хийх, аяга таваг угаах, хоол хийх, ахмад настай хүмүүсийг асрахад эмэгтэйчүүдийн 74.1 хувьтай илүү их оролцож байна.
Гэтэл
- Өөрийн ээж, аав болон хадам аав, ээж 7.7 хувь
- Нөхөр 5.6 хувийн үзүүлэлттэйгээр гэр бүлийн цалин хөлсгүй хөдөлмөрт оролцдог гэж хариулсан судалгааны үр дүн гарчээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...