Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 458.5 (22.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.
Үүнд уул уурхай олборлолт 352.4 (24.8 хувь) тэрбум, боловсруулах үйлдвэрлэл 87.2 (20.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 352.4 (24.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 267.1 (47.4 хувь) тэрбум, металлын хүдэр олборлолт 104.2 (14.3 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолт 3.4 (26.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт чулуун нүүрс, мөнгөний баяжмал, цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, баяжуулсан нүүрс, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 16.3-93.2 хувиар өсөж, зэсийн баяжмал, хүрэн нүүрс, хайлуур жонш, газрын тос, төмрийн хүдэр 0.9–22.1 хувиар багассан байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт янжуур тамхи, гурил, нүүрсэн шахмал түлш, шингэн сүү, цэвэр спирт, малын мах, ус, ундаа жүүс, шохой, ноолууран сүлжмэл эдлэл, цагаан архи, самнасан ноолуур, цемент зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 1.2 хувиас 11.9 дахин өсөж, харин металл бэлдэц, катодын зэс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4– 1.9 хувиар багасжээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 557.1 (16.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 564 (20.8 хувь) тэрбум, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 14.8 (7.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөхоны мөн үеийнхээс 564 (20.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 497 (32.2 хувь) тэрбум, газрын тос олборлолт 74.7 (70.7 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолт 7.1 (36.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Гадаад зах зээлд энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 2.9 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх аж. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 64.6 хувийг нүүрс, 28.5 хувийг металлын хүдэр, 6.1 хувийг газрын тос олборлолтын, 0.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
