“Монгол Улс дахь эмэгтэйчүүд, охидын амь насыг хөнөөх статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал” сэдэвт судалгааны төслийн танилцуулга өнөөдөр боллоо. 

Уг аргачлал нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэмт хэргийн улмаас амь нас нь хохирч байгаа охид эмэгтэйчүүдийн асуудлыг шалтгаантай нь цуг нарийн тооцож гаргах зорилготой аж. 

2022 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн зөвлөл энэ аргачлалыг гаргасан ба дэлхийн улс орнууд 2025 он гэхэд охид эмэгтэйчүүдийн амь насаа алдсан гэмт хэргийн статистикийг нэгтгэж гаргах үүрэг хүлээсэн байна.

Дэлхий нийтэд хүйсийнх нь улмаас гэмт хэргийн золиос болгох, шашин ёс заншилтай холбоотойгоор эмэгтэйчүүдэд илүү ял оноох зэрэг жишээ олон байдаг аж. 

Төрийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцож илүү нарийн статистик гаргаснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тоог буруулах, таслан зогсоох ач холбогдолтой гэж албаныхан хэлж байв. 

+ There are no comments

Add yours