Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр /2024.02.26/ сүүлийн өдрүүдэд гарсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж байгаа талаар мэдээлж байна.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С. Тайван:
-Шуурхай ажиллагааны хэлтэс гэж байгуулсан. Иргэдэд учирсан бодит хохирлыг шуурхай нөхөн төлүүлдэг цахим залилангийн гэмт хэргийн этгээдүүд ашгаа авахаас өмнө таслан зогсоох зорилгоор энэ хэлтсийг байгуулсан. Сүүлийн үед гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны дансыг ашиглаж байна. Мөн виртуал хөрөнгийн хэтэвч, үүрэн холбооны утасны дугаар ашиглаж байна. Олон нийтийн цахим хуурамч хаяг ашиглаж байгаа. Энэ хэлтэс нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага хүлээн авч, 300 дуудлагад нийт мөнгөн дүнгийн 60.1 хувь буюу 1.7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийж ажилласан. Ирж байгаа дуудлагыг төрлөөр нь ангилбал, цахим залилан 561 байгаагаас 243 дансыг тухайн мөчид царцаасан.
Мөн цахим халдлагын 289 дуудлага хүлээн авснаас 39 мэдээлэлд дансыг нь хязгаарласан. Цахим мөрийтэй тоглоомын 31 дуудлага ирснээс найман дансанд хязгаарлалт хийсэн. Энэ мэт нийт 943 дуудлага мэдээлэл дээр ажилласан.
Хойшлуулашгүй мөрдөн шалгах ажиллагаагаар 26 иргэнд учирсан 161 сая төгрөгийн хохирлыг буцаан төлүүлсэн. Тодруулбал, иргэд байр болон машин худалдаж авах, өвс тэжээл худалдаж авах нэрээр зар байршуулсны дагуу их хэмжээний мөнгө шилжүүлж хохирч байна. Иргэд цахим залиланд болохгүй байх үүднээс урьдчилан сэргийлж, хэрвээ хохирсон бол цагдаагийн 102 утсанд мэдэгдэх шаардлагатай. Алба хаагч банкны ажилтан руу холбогдож, хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарах юм.
Хэргүүдээс дурдвал, Монгол Улсын иргэн Ш /17 настай/ 283 хүний фэйсбүүк хаягийг хакердаж, 29 иргэнээс 13 сая төгрөгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон. Энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн “Токи” гэж апплейкшн дээр машин худалдах зар байршуулж, таны хувийн мэдээллийг апплейкшн дээр оруулж, дансан дахь мөнгийг хулгайлах гэмт хэрэг гарч байна. Одоогийн байдлаар 100 иргэний фэйсбүүк хаягийг хакердаж, мөнгө хулгайлсан хэргийг шалгаж байна. Мөн арилжааны банкны ажилтан М иргэний цахим хэтэвчийг шинээр үүсгэж, хадгаламжид байсан мөнгийг татаж авдаг байсан хэргийг шалгаж байна.
ТЦА-ны Зөрчил хянан шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Чинзориг:
-Он гарснаас согтуугаар тээврийн хэрэгсэл давтан барьсан 185 зөрчил гарсан. Олон улсын, орон нутгийн авто замд ачаа хэтрүүлснээс 81 осол гарч, 33 хүн нас барж, 99 хүн гэмтэж бэртсэн.
More Stories
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
