НИТХ өнөөдөр нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн боловч хоёр хоногоор хойшлуулжээ. Хурлаар нийслэлийн төсвийг тодотгох асуудлыг хэлэлцэх байсан бөгөөд төсвийн тодотголоор нэгдүгээрт, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь болгох, хоёрдугаарт, Улаанбаатар хотод тавих метроны төслийн ажлыг эхлүүлэх эхний санхүүжилтийг шийдэх асуудлыг оруулж иржээ.
Гэтэл ХҮН-аас сонгогдсон П.Наранбаяр төлөөлөгч хурал болохоос урьдаад “Явган зам барихад өчнөөн мөнгө зарцуулах гэж хурал зарлалаа” гэх мэтээр цахим орчинд бичиж, хийгдэж буй ажлаас тэс өөр зураг тавьж олон нийтийн турхирч эхэлсэн бололтой. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Энэ ХҮН ер нь “юу ч байсан эсэргүүцнэ” гэсэн муйхар хандлагаар улстөрждөг боллоо. Хальтардаг хавтан асуудалтай байгааг бүгд мэдсээр байхад, албаар 10*10-ын шооны зураг тавьж бусдыг төөрөгдүүлэх зорилгоор будилаантуулахаа болиорой. Нийслэл хот энэ өвөл 32-ын тойргоос 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл халтирдаггүй боржин чулуугаар явган хүний зам тавьсан. Яг энэ жишгээр цаашид явган замыг халтирдаггүй болгоно. Энэ удаагийн төсвийн тодотголын гол зорилго бол УБ хотод метро барих гүйцэтгэлийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолт боловсруулах, хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулах ажил юм” хэмээн жиргэжээ.

“Том чулууг жижиг чулуугаар няслах” замаар нийслэлийн хөгжлийн эсрэг санаатай зохион байгуулалт хийж байгаа бололтой. Тэгвэл ингэх шалтгаан нь юу байж болох вэ, ХҮН-ын П.Наранбаярт. Баянзүрх дүүрэгт “Goodschool” хэмээх хувийн сургуультай, “Дэкирү” хэлний сургалтын төвтэй, “Сайн сургуулийг таны дэргэд” НҮТББ-тай П.Наранбаяр төлөөлөгч увайгүй барилгын компани, авлига нэвчсэн газар олголтоор бүрдсэн сургууль, цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг барихыг эсэргүүцэж байгаа нь сонин хэмээн шүүмжлэх хүмүүс ч байна.
“Голден парк”, “Алтай хотхон”, “Маршал таун”, “Хан хиллс”, “Кинг тауэр” гээд хэдэн арван мянган айлтай барилгын “ширэнгэ” дунд сургууль, цэцэрлэг барих нь нэн чухал асуудал. Дээрээс нь зам дээрээ 0 зогсолт хийх дөхөж, түгжирч байгаа нийслэлчүүдэд метро барьж чадвал бүр ч их хэрэгтэй. Гэтэл үүнийг эсэргүүцээд, гацаавал юу болдгийг монголчууд төмөр замын жишээнээс бэлхэн мэддэг болсон.
ХҮН-ын нөхдөдөө зориулж танин мэдэхүйн үүднээс нэг жижиг юм тайлбарлаж өгье. УИХ-ын гишүүн гэдэг бол хууль тогтоох дээд байгууллагад иргэдийг төлөөлж байгаа хүн. Олон нийтийн санаа бодол туссан, эрх ашигт нийцсэн хууль батлах ёстой элч гэсэн үг. Харин аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хүн тухайн нутагт иргэд аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэх учиртай. Гэвч ХҮН-аас НИТХ-д суусан гурван төлөөлөгч лав үүргээ сайн мэддэггүй юм шиг байна. Сөрөг хүчин, жижиг намын төлөөлөл гэх нэрийдлээр улсын хөгжлийг улдаж суугаагаа зөвтгөх, түүгээр үл барам ийм аминч увайгүй үйлдлээрээ ирэх сонгуульд дахин сонгогдох оноо цуглуулж болно гэж бодож яваа бол их л төөрөлдөж байна даа. Иргэд одоо хэн, хаана хэрэгтэй, юу хийгээд юугаа нуудгийг мэддэг болсон шүү.
More Stories
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...