Монгол Улс хэтийн хөгжлийн ирээдүйгээ тодорхойлох зорилгын хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн-Эдийн засгийн форум”-ыг гурав дахь өдрөө зохион байгууллаа. Тус форум төв, зүүн, баруун, хангай, говийн бүст хувааж, бүс бүрт тулгамдаж буй асуудлыг шийдэх гарц, шийдэл хайж эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлох юм.
- Төвийн бүс: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв
- Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
- Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Өвөрхангай
- Хойд бүс: Булган, Орхон, Хөвсгөл
- Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий
- Говийн бүс: Говьсүмбэр, Дунговь, Дорноговь, Өмнөговь
Гурван өдрийн турш хуралдсан форумаас бүс бүрээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгах юм. Тиймээс форумаар хэлэлцсэний дагуу зарим бүс эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхой болгожээ. Тухайлбал, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг шинэ түвшинд аваачиж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлэх, энэ бүс нутагт татварын ямар орчин хэрэгтэй талаар гурван өдрийн турш санал солилцож, гарц, шийдлээ ярилцав.
Энэ бүс нутагт гурван аймгийн нийт 320 орчим мянган хүн амьдарч, нийт ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг бөгөөд улсын хэмжээнд үр тарианы 70.2 хувь, хүнсний ногооны 66 хувь, төмсний 79.4 хувийг хангаж байна.
Төвийн бүсийн салбар хуралдаанаар Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг өөрсдийн онцлогт тохирсон хөгжлийн тэргүүлэх таван чиглэлийг тодорхойллоо.
Тодруулбал,
- Эрчимжсэн хөдөө аж ахуй
- Хүнсний үйлдвэрийн кластерууд
- Эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулах
- Шинжлэх ухаан технологийн төв
- Аялал жуулчлалын бүс нутаг, хүнд хөнгөн аж үйлдвэрийн цогцолборуудыг нэрлэлээ.
Ийнхүү Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад дээрх чиглэлээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгах юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
