Дэлхийн ур чадварын тэмцээн Францын Леон хотод ирэх есдүгээр сард болох юм. “WorldSkills Lyon 2024” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид долоон мэргэжлээр оролцохоор болжээ.
Дэлхийн ур чадварыг тодорхойлох 47 дахь удаагийн тэмцээнд 60 гаруй орны 1,500 гаруй оролцогч, 62 мэргэжлээр өрсөлдөнө.
“Worldskills Lyon 2024” тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтыг хэлэлцэх Олон Улсын Форум энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Францад болж буй байна. Дэлхийн 60 гаруй орны 750 гаруй төлөөлөгчид оролцож байгаа тус форумд Монгол Улсаа төлөөлж Боловсролын ерөнхий газрын төлөөлөл оролцож байна.
Форумаар:
- Тэмцээний дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтүүд
- Тэмцээний зохион байгуулалт, байршил
- Аюулгүй байдал, орчны эрсдэлийн менежмент
- Ивээн тэтгэгчидтэй холбоотой мэдээлэл
- Тогтвортой хөгжлийн бодлогын үзэл баримтлал
- Тэмцээнийг зохион байгуулагчдын баг бүрэлдэхүүний танилцуулга
- Тэмцээний брэндинг, гарсан өөрчлөлт
- Тэмцээний тээвэр, ложистик
- Экспертүүдэд тавих шаардлага
- Үнэлгээний зарчим, чиг хандлага
- Ур чадварын менежерүүдийн хөгжил
- Тэмцээнд оролцогчдын бүртгэл хийх хугацаа, төлбөр төлөлт
- Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага
- Тэмцээний үед болох бусад арга хэмжээнүүд, оролцооны хэлбэрүүд, түншлэгчдийн үзэсгэлэнгийн мэдээллүүдийн талаар танилцуулж, нэгдсэн зохион байгуулалтын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
