Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг хамардаг Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид 2023 оны хавар малчин айлын өвөлжөөнөөс дөнгөж төрсөн хоёр өнчин бамбарууш олж, тэжээсэн талаар мэдээлж байв.
Байгаль хамгаалагчид бамбаруушуудыг хавар, зуны турш тэжээгээд намар байгальд нь тавихаар төлөвлөсөн боловч туранхай, байгальд бие даан амьдарч идэж тэжээлээ олох чадварт хараахан суралцаагүй байна гэж амьтан судлаачид үзсэн тул өвөл өнгөртөл тэжээхээр болсон билээ.

Бамбаруушнуудыг хүний асрамжид удаан тэжээвэл зэрлэг догшин чанар, байгальд бие даан амьдрах чадвараа алдана гэж үзэж буй юм.
Дондог, Дулам хэмээн нэрлэсэн хоёр бамбарууш нэг сар унтаад сэрлээ. Их өлссөн шинжтэй орилоод, идэш хоол хайж байгаа талаар тус хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид ярьжээ.
Ойн дагалт баялаг болох самар жимсний тодорхой хувийг байгальд нь үлдээхгүйгээс сүүлийн үед өлсгөлөн амьтад айл бараадах, мал руу дайрах байдал ойр ойр гарах боллоо. Иймд зэрлэг самар, жимс түүхдээ тодорхой хувийг байгаль нь үлдээхийг амьтан судлаачид зөвлөж буй юм.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
