Газ тээвэрлэж явсан автомашин нь дэлбэрлэсэн асуудлаар Дашваанжил ХК-аас мэдээлэл өглөө.
Н.Баатаржав
Дашваанжил ХК-ийн захирал Н.Баатаржав: Автоцистерн осолд орсонтой холбогдуулан мэдээлэл өгөхөд ослын газар ажиллаж байсан ОБЕГ-ын ажиллагсад амь насаа алдсанд нь нийт 600 гаруй ажилтныхаа өмнөөс эмгэнэл илэрхийлье.
Энэ удаагийн ослыг санамсаргүй юм уу, давагдашгүй хүчин зүйл боллоо гэж бид үзэж байгаа. Мөн осол болох үед гэмтсэн нийт иргэд болон тэдгээрийн ар гэрийнхэнд хурдан илаарьшихыг хүсэж байна.
Манай дотоодын үйлдвэрлэгчдээс бидэнд “Маш харамсалтай, давагдашгүй хүчин зүйл боллоо” гээд цаашид ажлаа амжилттай үргэлжлүүлээрээ гэж байгаа учир тэдгээр компаниуддаа талархаж байна.
Ослын талаар товчхон ярихад, манай компанийн ажилтан нь 1984 оноос хойш хүнд даацын автомашин барьсан туршлагатай жолооч, онц тээвэрчин хүн байгаа. Энэ хүн маань ажиллаж байх хугацаандаа ямар нэг осол гаргаж байгаагүй гэдгийг түүхээс нь тогтоосон. Манай компанид 2019 оноос хойш ажиллаж байгаа. Архи, тамхи хэрэглэдэггүй гэдгийг манай хүний нөөцөөс хэлж байгаа.
Дашваанжил ХК-ийн Хойд бүс хариуцсан захирал Л.Мөнхжаргал: Монгол Улсад хийн аж ахуйн аюулгүй ажлын тухай дүрэм байдаг. Энэ дүрмийн хүрээнд тухайн шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэхээр автомашинууд тоноглогддог. Мөн аюултай ачааг тээвэрлэх ачааны машины тусгай шаардлага, стандарт байдаг. Энэ хүрээнд бид тоноглоод шалгаж, үзлэг хийгээд явдаг. Одоогийн байдлаар орон нутаг болон хот дотор тээвэр хийж байгаа 20 орчим тээврийн хэрэгсэл байна.
2019 онд Шадар сайдын гаргасан тушаалын дагуу аюултай ачааг тээвэрлэх маршрут гарсан. Энэ маршрутын дагуу бид явсан. Хуучин маршрут солигдсон гэж болно хэмээлээ.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
