НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газар, ХЭҮБ-уудын Дэлхийн Холбоо нь байгууллага хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих, хүний болоод санхүүгийн нөөцийг өгөөжтэй, үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулахын тулд Гурван талт түншлэлийн уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн Гурван талт түншлэлийн долоо дахь уулзалт АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төв байранд 2017 оны 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, олон улсын, бүс нутгийн болон үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөрт хүний эрхийг хангах, хамгаалах, ахиц дэвшил гаргах талаар түншлэгч байгууллагуудын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, шинэ санаачлагууд, ажлын уялдаа холбооны талаар авч хэлэлцлээ.
Гурван талт түншлэлийн уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хүний эрхийн Үндэсний байгууллагын Дэлхийн Холбооны товчооны гишүүн, Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэлийн хамт оролцоод ирлээ. Хурлын явцад Ази Номхон далай, Америк, Африк, Европ хэмээх дөрвөн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийн үндэсний байгууллагуудын сүлжээд тус тусын үйл ажиллагаанд гарч буй ахиц дэвшил, тулгамдаж буй сорилтууд, хамтын ажиллагааны талаар мэдээлэл танилцууллаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг даргалж буйн хувьд тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийн үндэсний байгууллагуудын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, хамтын ажиллагааны талаар мэдээлэл танилцууллаа. Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган нь бусад бүс нутгийн сүлжээ, байгууллагуудтай харьцуулахад хэдий цөөн гишүүн байгууллагатай ч гишүүддээ чиглэсэн чадавхи бэхжүүлэх, сургалт нөлөөллийн ажлыг олноор зохион байгуулдаг, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгааг бусад бүс нутгийн оролцогдчын зүгээс онцлон хэлж байсан болно. Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын сүлжээ ийнхүү олон улсын түвшинд үнэлэгдэж, сайн туршлага болж буй нь Ази, Номхон далайн бүс нутгийн Чуулганы нарийн бичгийн дарга нарын газрын захирал Кьерен Фицпатрик болон түүний багийн хамт олны олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн болохыг тус Чуулганыг даргалагч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж онцлон тэмдэглэсэн билээ.
Хурлын сүүлийн өдөр Нью-Йорк хотноо болж буй “Дээд хэмжээний улс төрийн Форум”-ын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоо, хүний эрхийн үндэсний байгууллагуудын чиг үүрэг” сэдэвт уулзалтад оролцлоо.
Г.Гэрлээ
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
