Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Бямбадорж Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад товч уулзалт болж буй тул цаашид Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаар дахин уулзаж, тулгамдаж буй асуудлууд, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нарийвчлан ярилцах нь зүйтэй хэмээсэн болно. Комиссын дарга Ж.Бямбадоржийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны талаар тодорхой мэдээллүүд бэлтгэж хүргүүлэхээ илэрхийллээ.
Г.Гэрлээ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
