ОБЕГ
АНУ-ын Хөгжлийн агентлагийн төлөөлөгчид УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болон өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Улсын хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар 190.8 мянган өрхийн 64.7 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 18 мянган өрхийн 7 сая гаруй мал сум болоод аймгийн отрын бүс, хилийн зурваст оторлож байгаа юм.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд нэгдүгээр сарын 10-ны байдлаар
- найман аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын,
- 16 аймгийн 85 суманд цагаан зудын,
- 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байна.
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УОК-оос холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа.
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед хэрхэн хамтран ажиллах, малчдад өвс тэжээлийн болоод хүмүүнлэгийн тусламж олгоход дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцлоо гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
