ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад золбин нохдыг устгах шийдвэр гаргасны дараа амьтанд хайртай иргэд тэднийг аврахыг хичээж байна. Ингэхдээ тэд 600 гаруй нохойг аль хэдийн галт тэргээр тээвэрлэн үрчилж авах сайхан сэтгэлт хүмүүс болон хоргодох газрууд руу илгээжэ
Сайн дурын хүн бүр боломжоороо нохдыг тэвэрч эсвэл оосорлон хөтөлж гадаах -20 градуст галт тэрэг хүлээн зогсоцгооно.
Сайн дурын ажилтан Стелла Овсоян ВВС-д өгсөн ярилцлагадаа “Сайхан сэтгэлтэй олон хүн нохдыг аврах үйл ажиллагаанд нэгдсэн. Тэд нохдыг аван Москва, Санкт-Петербург, Казань, зүүн тийш Хабаровск, Владивосток руу галт тэргэнд сууцгаан явж байна” гэжээ.


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын хувьд золбин ноход томоохон асуудал болоод байгаа ба тус улсын эрх баригчид тэднийг устгах шийдвэрийг саяхан гаргажээ.
Бараг хагас сая хүн амтай Улаан-Үд хотод иргэд золбин нохдод хазуулах тохиолдол их байдаг аж. ОХУ-ын парламент нохойг барьж, ариутгаж, вакцинд хамруулж, суллах хүмүүнлэг бодлого хэрэгжүүлэх шинэ хууль батлах хүртэл устгахаар болжээ.
Буриадын амьтны сангийн тэргүүн Дарья Зайцева “Хүмүүс сэтгэл хөдлөлөөр нэг зун нохой аваад л удалгүй гудамжинд хаячихдаг. Эсвэл эм нохойныхоо гөлөгнүүдийг нь гаргаад хаячихдаг. Харамсалтай нь тэдгээр иргэдэд хариуцлага тооцох холбогдох хууль байдаггүй” гэжээ. Тиймээс нохдыг олноор нь устгах нь зөв шийдэл биш, устгалаа ч хүмүүс гудамжинд гарган хаясаар байх тул иргэдэд чиглэсэн хууль батлах шаардлагатай байгааг онцолжээ.
Аюулгүй газар руу зөөх нохой болгонд ойролцоогоор 5000 рубль (55 доллар) зарцуулж байгаа бөгөөд цаашид 2000 орчим нохойг аврах шаардлагатай байгааг сайн дурынхан хэлж байна. Тэд олон нийтийн санхүүгийн дэмжлэг авч энэхүү аврах ажиллагааг явуулж байгаа аж.


Эх сурвалж: BBC
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
