Монгол Улсын нийт нутгаар цас ихтэй, өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УИХ-аас тогтоол баталж Засгийн газарт чиглэл өгсөн.
Уг тогтоолын биелэлтийг нь хангуулан ажиллаж байгаа гэдгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал хэллээ.
Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 165 сум зуд, зудархуу байдалтай байна. Иймд өвөл, хаврын хүнд цагийг хохирол, эрсдэл багатай даван туулах бэлтгэл зохион байгуулалтаа чамбайруулах, хөдөөгийн иргэд, малчдад үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бэлэн байдлыг хангах явдал чухал байна. Малчид цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан мах бэлтгэлийн асуудлыг зохион байгуулсан. Урьдчилсан байдлаар 44.3 мянган тонн мах бэлтгэгдсэний 39 мянган тонныг төв суурин газар руу нийлүүлэгдэхээр, үлдсэн 8.7 мянган тонн мах малчдын гар дээр байна гэсэн дүн мэдээ байна. Иймд үүний борлуулалтыг дэмжих, малчдаа мөнгөжүүлэх, энэ нь эргээд малын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд шаардагдах эх үүсвэрийг бий болгохоор Засгийн газарт тодорхой чиглэл тогтоолдоо тусгаж өгсөн” гэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
