Тайланд Улсын “khaosod” сайтад Пукет дэх уушын газар монгол эмэгтэй “iРhone 14 Pro” загварын утас, цүнх, 10 мянган батын бэлэн мөнгө, зочид буудлын түлхүүр зэргээ хулгайд алдсан талаар мэдээлжээ.
Уг мэдээндээ “Пукет мужийн Патонг хотын цагдаагийн газар энэ сарын 7-ны өдрийн 03 цагийн үед Патонг хотын шөнийн цэнгээний газарт монгол жуулчны ухаалаг утас, бэлэн мөнгийг хулгайлсан 23 настай Испани залууг саатуулжээ.
Монгол Улсын иргэн н.Заяагийн “iPhone 14 Pro”, цүнх, бэлэн мөнгө, зочид буудлын түлхүүр зэргийг “Illuzion Phuket” клубын сандал дээрээс испани залуу хулгайлж байгаа нь камерын бичлэгт үлдсэн тул тус гадаад эрийг шуурхай мөрдөж, баривчилжээ” хэмээжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
