Завхан аймагт Шадар сайд, Улсын Онцгой Комисс (УОК)-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, улсын нөөцөөс 495 тонн хивэг, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгосны зэрэгцээ 25 тонн дизель түлш, эрүүл мэндийн салбарт автомашин, Аймгийн онцгой комиссын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай авто машиныг шийдвэрлэсэн.
Энэ үеэр Асгат, Баянтэс, Тэс сумын нөхцөл байдалд газар дээр нь үнэлэлт дүгнэлт хийж, Асгат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсэн бол Тэс суманд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улсын нөөцөөс таван тонн түлш, 40 тонн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор боллоо.
Мөн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй зэрэг сумын хэрэгцээний хивэг тэжээл, түлш, шатахуун, гурил будааг Арцсуурийн боомтоор оруулах боломжийг бүрдүүлж өгөх тухай орон нутгийн хүсэлтийг Шадар сайд ойрын хугацаанд шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Арцсуурийн боомтыг байнгын ажиллагаатай болгосноор шатахуун, гурил, хивэг тэжээлийг хурдан шуурхай татан авах боломж бүрдэхээс гадна тээврийн зардлыг 2-3 дахин хэмнэх боломж бүрдэх юм.
Баянтэс сумын дунд сургуулийн барилга шатсантай холбогдуулан хохирлыг даруй арилгах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв. Баянтэс, Тэс сумын нийт нутгаар хөр цасан бүрхүүл тогтож, гуу, жалга гэх мэт хунгарласан хэсгээрээ цасны зузаан 120-160 см байна. Энэ сарын 10-наас эрс хүйтэрч, шөнөдөө байнга 40-47 градус хүйтрэн мал бэлчээрт гарах боломжгүй болсноос гадна зам даваа хаагдаж малчид төвд хураасан өвсөө хотондоо татах аргагүйд хүрч, малаа тэжээлд оруулжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
