“Талх Чихэр” ХК нь Эрүүл хүнс Таны сонголт уриатайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг билээ. Харин өнөөдөр тэд жигнэмгийн үйлдвэр болох “Томбат” ХХК, “Delice Pastry” брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байгаа “Прайм пастри” ХХК-тай хамтран 3000 гаруй харилцагч байгууллагуудаа хүлээн авсан байна.

М.Базар-Ууган “Талх Чихэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал: “Талх Чихэр” ХК-ийн харилцагч байгууллага бол бидний үйлдвэрлэж буй талх, нарийн боов бялуу бэйкери төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд дамжуулан хүргэдэг гол тулах цэг юм. Тийм ч учраас бид талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбартаа манлайлагч тэргүүлэгч байхыг ямагт эрмэлзэж, Олон Улсын хүнсний аюулгүй байдлын стандартуудыг салбартаа анхлан нэвтрүүлж, жил бүр бүтээгдэхүүнийг амт чанарыг сайжруулах, хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр туршилт судалгааны ажлуудыг хийж, түүнийгээ харилцагч байгууллагууддаа дамжуулан таниулах зорилгоор жил бүр харилцагч байгууллагаа хүлээн авч уулздаг. Ирэх 2024 онд “Талх Чихэр” ХК-ийн 40 жилийн ой тохионо. Иймээс бид уг түүхэн ойгоо угтан, мөн шинэ жилийн баярыг тохиолдуулан өнгөрсөн 5 хоногийн хугацаанд нийт харилцагч байгууллагаа хүлээн авч уулзаж байгаа нь энэ юм.

Улсын хэмжээнд талх, нарийн боов, бялуу, жигнэмэг зэргийг үйлдвэрлэж салбартаа өөрсдийн байр сууриа бататгаж чадсан эдгээр компаниуд
- Техник, технологи
- Тоног төхөөрөмж
- Бүтээгдэхүүний амт чанар
- Боловсон хүчин
- Тэр тусмаа Хүнсний аюулгүй байдал гэсэн үндсэн хүчин зүйлд онцгойлон ач холбогдол өгч, өнөөдрийн энэ амжилтад хүрч чадсан байна. Харин үүнд хүрэх гол хүч өгөн дэмжин ажилладаг харилцагчдаа ийнхүү шинэ оны өмнө хүлээн авч, онцгойлон тусгай урамшууллаар бэлэг барьж байгаагаар өнөөдрийн арга хэмжээний гол зорилго оршиж байгаа нь юм.

Б.Аюурзана “Талх Чихэр” ХК-ийн Борлуулалтын албаны дарга: Арван хоёр болон нэгдүгээр сарууд нь үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын хувьд ачаалал өндөртэй сарууд байдаг. Иймээс бид харилцагч байгууллагуудынхаа хамтын ажиллагаа, итгэлцлээр өнөөдрийн энэ амжилтад хүрсэн байна. Энэ утгаараа бид “ХАРИЛЦАГЧ ХААН” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн харилцагчдадаа онцгой урамшуулал бэлэглэж байгаа юм.
Э.Лхамсүрэн “Талх Чихэр” ХК-ийн Жигнэмгийн үйлдвэрийн технологич: “Талх Чихэр” ХК ньанх “Янзага” жигнэмэг үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 50 гаруй төрлийн жигнэмэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Харин өнөөдрийн “ХАРИЛЦАГЧ ХААН” арга хэмжээнд бид “Аму” жигнэмгээ онцлон танилцууллаа. Манай жигнэмгийн үйлдвэр нь импортыг орлох бүтээгдэхүүний хувьд хүнсний нэмэлт, будагч бодис транс тос агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна.
Тав хоногийн хугацаанд үргэлжилсэн тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн харилцагчдын дунд 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа байгууллага хүртэл байсан нь тэдний хамтын ажиллагаа, итгэлцэл нь хэр бат бөх бэхлэгдсэнийг илэрхийлж байсан юм.
“ТАЛХ ЧИХЭР” ХК 40 ЖИЛИЙН ОЙГОО УГТАН 3000 ХАРИЛЦАГЧАА ХҮЛЭЭН АВЛАА

More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...