УИХ-аас зохион байгуулж байгаа хоёр дахь шатны “Нүүрсний сонсгол” өнөөдөр /2023.12.20/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нээлттэй сонсголын эхэнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Энэ асуудлаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар нарыг гэрчээр дуудсан ч хүрэлцэн ирээгүй байна.
Тодруулбал, Ажлын хэсгээс “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатартай 09:00 цагт холбогдоход сонсголд оролцохоо мэдэгджээ. Гэвч дараа нь утсаа унтраагаад алга болсон талаар ХЗДХ-ийн сайд, Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр хэллээ.
Тэрбээр “НИТХ-ын дарга Д.Батбаясгаланг гэрчээр дуудсан ирээгүй. Уг нь энэ хажууханд бий. БОАЖ-ын сайд М.Ганбаатартай өглөө 09:00 цагт холбогдсон. Оролцохоо мэдэгдсэн. Гэвч одоо утсаа унтраасан, ирээгүй байна. Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлага байхгүй” хэмээн мэдэгдлээ.
More Stories
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
