ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж байгаа “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ эхэллээ. Энэ удаагийн хоёр дахь шатны нээлттэй сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ, Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжилнэ.
Нээлттэй сонсголын эхэнд Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Ганбаатар нарыг гэрчээр дуудлаа. Тэрбээр “Нүүрсний хулгай гэж яригдаж байгаа. Хулгай нь хаана явагдав, хаана болов, ямар хүмүүс оролцов гэдэг асуудал яригдана. Манай С.Ганбаатар гишүүн 440 их наяд төгрөгийн хулгай болсон гэдэг мэдээллийг ярьж, түгээсэн. Энэ асуудлаа нотолж ярьж, тодорхой асуудлыг гаргаж ярьж байсан. Мөн энэ асуудлаар 40 их наяд төгрөгийн хулгай болсон гэдгийг нотолж, ярьж байсан Т.Доржханд гишүүнийг гэрчээр асуух шаардлагатай гэж үзэж байна. Энэ тоо яаж гаргаж ирсэн, ямар үндэслэлтэй тоо вэ гэдгийг эхлээд ярих нь зөв” хэмээн хэллээ.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....