Энэ онд эхний 11 сарын байдлаар осголтын улмаас 65 хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.

Осголт хөлдөлтийн улмаас иргэд амь насаа алдахаас гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд гарсаар байна. Үүний гол шалтгаан нь иргэд өвлийн улиралд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой аж. Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, -42-52 градус хүртэл төлөвтэй байгааг анхааруулж байна. Баярын арга хэмжээ үргэлжилж буй эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах шаардлагатай гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Манай улсын нийт зээлийн өрийн үлдэгдэл ₮27 их наяд болж, өмнөх оны мөн үеэс ₮4 их наядаар өсжээ
Next post Нэгдүгээр сарыг дуустал автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно