Путины түрэмгийлэл эхэлсний дараа Украинд болж буй үйл явдлыг хараад цочирдсон орос залуус олон. Тэдний нэг бол Карабас. Карабас эх орныхоо эсрэг үйлдэл хийхээр шийдэж, Украинд хүрэх арга зам хайж эхэлжээ. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тэр бараг нэг жил зарцуулсан байна.
Тэр өдгөө Сибирийн батальоны бүрэлдэхүүнд тулалддаг болсон. Тус батальон нь хэзээ нэгэн цагт Путиныг огцруулна гэж найдсан оросуудаас бүрддэг. Гишүүд нь ихэвчлэн Оросын зүүн хязгаарын үндэстний цөөнх аж. Эх орныхоо эсрэг тулалдаж буй тус батальон нь зургаан сарын хугацаатай юм.
“Би Оросын ард түмэнд сэтгэл дундуур байсан. Тиймээс би энд ирж, эрх чөлөөтэй Украины төлөө тэмцэхийг хүссэн. Түрэмгийлэл анх эхлэхэд миний таньдаг оросуудын ихэнх нь Путиныг сохроор дэмжиж байсан. Эсвэл дайнд хайхрамжгүй хандаж байсан. Үүнийг олж мэдээд ихэд сэтгэл зовсон” гэж Карабас ярьжээ.
“Оросын эрх чөлөөны легион”, “Оросын сайн дурынхны корпус” зэрэг Украины бусад сайн дурын ангиас ялгаатай нь Сибирийн батальон албан ёсоор Украины байнгын армийн нэг хэсэгт тооцогддог. Тус батальоны дайчид аюулгүй байдлын урт хугацааны шалгалтад ордог. Түүний дараа тэднийг сургалтад хамруулсны эцэст фронт руу илгээдэг ажээ.
Сибирийн батальонд улам олон хүн нэгдэнэ гэж Украины удирдагчид найдаж байна. Одоогийн байдлаар ирсэн хүсэлтүүдийг нэгтгээд үзвэл тус батальон 300 орос цэргийн бүрэлдэхүүнтэй болох аж.
More Stories
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалджээ
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалдсан байна.Тус оронд Засгийн газар болон хар тамхины бүлэглэлийн хоорондох дайн даамжирч, жараад хүн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...