Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа: “ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нарын баг дүүргийн эмнэлэг, ор дэлгэсэн газруудад тандалтыг хийж байна. Томуугийн идэвхжилттэй үед хариу арга хэмжээ авч байна. Дараах зөвлөмжийг эцэг, эхчүүдэд хүргэж байна. Энэ удаагийн томуу, томуу төст өвчнөөр нярай хүүхдүүд хатгалгаагаар хүндрэх ажиглагдаж байна. Нярай хүүхдээ өрхийн эмч, сумын эмчдээ үзүүлээд давтан хоёр хоноод эргэж үзүүл гэсэн тохиолдолд эцэг, эхчүүд анхааралтай байх шаардлагатай байна.
1. Нярай нь аминд аюултай шинжүүд:
- Өндөр халуурах,
- бөөлжих,
- хөхөндөө дургүй болох,
- унтаарах гэсэн шинжүүдийг анзааралгүй өнгөрөөж болохгүй. Эмнэлэгт цаг алдалгүй хандаарай.
2. Олон хүнтэй газар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх, маск зүүх, гараа ариутгах энгийн ахуйн ариун цэврийг дагаж мөрдөхийг хүсэж байна.
Мөн хүүхдийн дархлааг хэрхэн сайжруулах вэ гэж эцэг, эхчүүд асуудаг. Хүүхдийн дархлаа өөрөө онцлогтой. Хүүхдийнхээ дархлааг сайжруулъя гэвэл сайн унтуулах, сайн хооллох, хэт даруулах, халууцуулахгүй байх гэсэн зөвлөмжүүдийг дагах шаардлагатай.
Ханиадны шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхыг зөвлөх багаас зөвлөлөө” гэв.
More Stories
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө...
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой тохиож байна.
Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
