Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьегийн төслийн 20 жилийн тайлангийн хурал өчигдөр /2023.12.07/ боллоо. Тус сан 2003-2013 онд ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад 94 мянган ам.долларын санхүүжилт хийсэн ба ретровирусийн эсрэг эм болон дагалдах халдварын эсрэг эмийг 100 хувь ханган нийлүүлжээ.
Мөн бэлгийн замаар дамжих халдварын эмэнд 653 мянган ам.доллар зарцуулсан байна. 2017 онд ХӨСҮТ-д ДОХ-ын халдвартай өвчтөнүүдэд зориулсан Хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулан ажиллуулж эхэлжээ.
Төсөл хэрэгжих 20 жилийн хугацаанд “Глобал” сангийн буцалтүй тусламжаар найман мөчлөг бүхий төслийг хэрэгжүүлсэн бол 2024-2026 онд ДОХ, сүрьеэгийн чиглэлээр 14 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт нь батлагджээ.

Глобаль сангийн дэмжлэгээр ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн тусламж, эмчилгээ цар тахлын хүнд үед ч тасраагүйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа онцлов.
Манай улсад 1992 оноос хойш ХДХВ-ийн 367 тохиолдол бүртгэгдсэн ба нийт хүн амын дунд 0.1 хүрэхгүй хувь нь ХДХВ/ДОХ-ын халдвартай тархалт багатай орнуудын нэг юм. Одоогоор халдвар тээгч 303 хүн ХӨСҮТ-ийн хяналтад байдаг бөгөөд 2023 онд гарсаар 21 хүн халдвар авсан нь батлагджээ.
Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч 30 гаруй ээж амаржсан ч урагт халдвар дамжихаас бүрэн сэргийлж чадсан нь эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг харуулах нэг үзүүлэлт болно. Мөн 30 жилийн хугацаанд халдвар, хамгааллын дэглэмийн чанд мөрдөж ажилласнаар ДОХ-ын халдвар эмнэлгийн орчинд тархаагүйг энэ үеэр онцлон дурьдаж байв.
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл мөн 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Анх сүрьеэгийн эмийг тус төслөөс 100 хувь хариуцаж байсан бол одоо 20 хувийг манай улсын Засгийн газар, 80 хувийг Глобаль сангаас хариуцаж буй аж.
Манай улсад сүүлийн 10 жилд сүрьеэгийн оношилгоонд дэвшил гарчээ. Сүрьеэг анх цэрнээс дээж авч бактерийг өсгөвөрлөн ургуулж, хэд хоногийн дараа шинжилгээний хариу гардаг байв. Харин одоо GeneXpert гэж хамгийн орчин үеийн молекул биологийн оношилгооны аппаратыг 21 аймаг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ болон зарим лавлагаа шатны 41 эмнэлэгт суурилуулжээ. Мөн тодорхой хэмжээний оношлуураар хангаж ирснээр сүрьеэгийн халдварыг богино хугацаанд оношлох боломж бүрдсэн байна. Ковидын үед PCR шинжилгээний хариуг богино хугацаанд гаргаж байсан шиг сүрьеэгийн халдварыг цаг алдалгүй илрүүлэх боломж бүрджээ.
“Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хүрээнд ихээхэн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Монгол Улсад ДОХ, сүрьеэгийн өвчлөлийн тархалт, нас баралтыг тогтоон барьж чадсан. Сүрьеэгийн төсөл хэрэгжээгүй, энэ чиглэлээр ямар нэг арга хэмжээ аваагүй бол 6000 гаруй хүн сүрьеэгийн улмаас нас барах, жилд 15 мянга гаруй хүн сүрьеэгээр оношлогдож байх тооцоолол гарсныг мөн үеэр дурьдаж байв. Төслийн хүрээнд энэ чиглэлээр ажиллаж буй эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр тасралтгүй ажиллажээ.
“Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний эсрэг төсөл дэлхийн 100 гаруй улсад хэрэгждэг. Анх 2003 онд сүрьеэгийн нэгдүгээр эгнээний эмийг төслийн хөрөнгөөр иргэдэд хүргэж байсан бол одоо Монгол Улсын Засгийн газар өөрөө хариуцах болсон. Сүрьеэгийн нэг, болон хоёрдугаар эгнээний эмийг төслийн санхүүжилтээр анх оруулж ирж байсан бол одоо Засгийн газар өөрөө хариуцаж байна. Харин сангийн хөрөнгийг илүү шинэлэг тусламж үйлчилгээнд зарцуулахыг зорьж байна. Төсөл сүүлийн 10 жилд ДОХ, сүрьеэг эрт илрүүлэх, эмчлэх чиглэлд голлон анхаарал хандуулж, илрүүлсэн өвчтөнийг эмчилгээнд бүрэн хамруулж байна гэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
