Ноос ноолуурын салбарын хөдөлмөрлөх эрх, цалин хөлсний нөхцөл байдлын судалгааны тайлангийн танилцуулга, хэлэлцүүлэгт оролцлоо.

Ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, цалин хөлс, цалин хөлсний систем нь ажлын гүйцэтгэл, үр ашиг, бүтээмжтэй хэрхэн уялдаж буйг тодорхойлох, салбарын тарифын хэлэлцээр байгуулах суурь мэдээллийн бааз бий болгох, нийгмийн түншлэгч талуудад санал зөвлөмж боловсруулах зорилгоор дээрх судалгааг Фридрих-Эбертийн сангийн захиалгаар Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль хийсэн байна. Мөн уг судалгааны ажилд ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр болон Шинжлэх ухааны академи, Ноос ноолуурын холбооны судлаачид оролцжээ.
Судалгаанд 100-аас дээш ажиллагчидтай 4 үйлдвэр, жижиг дунд 17 үйлдвэрийн нийт 392 ажиллагчид хамрагджээ. Эдгээр хүмүүсийн 58.3 хувь нь бүрэн дундаас доош боловсролтой бөгөөд энэ салбарт үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэжилтэй хүний нөөц дутагдаж байгаа нь хамгийн томоохон асуудлуудын нэг болсон байна.
Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран тус салбарт шаардлагатай дээд боловсролтой инженер бэлтгэхэд онцгойлон анхаарч, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд хандсан цахим контент гаргах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулах зэрэг шат дараалсан цогц арга хэмжээг хэрэгжүүлэх санал зөвлөмжийг гаргасан байна.
Ноолуурын салбарын үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно.
2023 оны ноолуур бэлтгэлд зориулан үндэсний үйлдвэрлэгчдэд 500 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон арилжааны банкны эх үүсвэрээр уг зээлийг олгох юм. Энэхүү зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13.0 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэж байгааг оролцож байгаа төлөөлөгчдөд танилцууллаа…
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
