Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, орон нутгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж, заавар зөвлөмж өгч, орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гоц халдварт өвчний гаралт, тархалтыг таслан зогсоох зорилгоор ажлын хэсгүүдийг орон нутагт шуурхай томилон ажилуулахаар шийдвэрлэсэн.
БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАСАН АЖЛЫН ХЭСГИЙН ЯВЦ
Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг ахлан 8 хүний бүрэлдэхүүнтэй баг
Булган аймгийн Тэшиг, Баян-Агт, Орхон, Хишиг-Өндөр, Сайхан, Могод, Хантай сумдад ажилласан.
Аймгийн Засаг даргын орлогч дарга ОБГ-ын дарга, АМЭГ-ын дарга холбогдох албан тушаалтанууд,16 сумын Засаг дарга, холбогдох удирдлагуудад цахим хурлыг хамтран зохион байгуулж мэдээ, мэдээлэл өгч ажиллав.
НМЭГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдыг хуваарилан ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Сайхан суманд зохион байгуулагдах хурдан морины бүсийн уралдааныг Сумын онцгой комисстой хуралдаж асуудлыг шуурхай шийдвэрлэж уралдааныг цуцлууллаа. Тус сум бог малын мялзан өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.
Өвчний сэжиг илэрсэн айлуудаас сорьц авах ажлыг зохион байгуулсан.
Могод суманд гарсан өвчний халдварын тархалтын хүрээг тогтоох, сэжигтэй шинж тэмдэг бүхий малчин өрхөөс дээж авч шинжлүүлж, хязгаарлалт, хорио цээр тогтоох, өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
Баян-Агт суманд бог малын мялзан өвчний сэжигтэй шинж тэмдэг 3-р багт илэрсэн тул АМЭГ-т ийлдсийн дээж хүргүүлэн сумын онцгой комиссыг хуралдуулан үүрэг, чиглэл, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч Нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчийг үргэлжлүүлэн хяналтаар ажиллуулахаар шийдвэрлэсэн.
ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
“Шүлхий өвчнөөс сэргийлэх яаралтай дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд Баяннуур, Бугат, Булган, Гурванбулаг, Дашинчилэн, Сэлэнгэ, Хангал, Рашаант нийт 8 суманд 11,0 хувьтай дархлаажуулалт явагдаж байна. Бусад сумдуудад дархлаажуулалтын ажил эхлээгүй байна.
Тэшиг сумын Хужирт багын Хужирт, Сайхан сумын Ундрах багийн Цөнгөрөг гэдэг газруудад Бог малын мялзан өвчин оношлогдож хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2 сумын 6 өрхийн 303 мал өвчилж 219 мал хорогдож, өвчний шинж тэмдэгтэй 84 малыг ялган тусгаарлаж холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.
ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгавар сэг зэмийн устгал, халдваргүйтгэлийн арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд 46705 толгой мал зүй бусаар хорогдож, хашаа хороо, өтөг бууц, бэлчээрийн талбай, худаг, ус, устгалын цэг, нийтийн эзэмшлийн нийт 57850 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...