Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилийн хориг тавилаа.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: “Өмнө нь Эрүүгийн хуулийн гүтгэх, илт худал мэдээлэл тараах гэдэг зүйл ангиар 47 удаа шүүх Цагдаагаар шалгагдаж байсан. Энэ хугацаанд дуудсан цагт нь очиж мэдүүлэг, тайлбараа өгдөг. Оргон зайлсан зөрчил гаргаагүй. Тийм учраас өмнөх түүх, ял шийтгэл эдэлж байгаагүйг үндэслэж эрх зүйн байдлын тодорхойлолтыг авч үзээч ээ. Би хууль зөрчдөг хүн биш ээ, миний амьдрал, ажил, үр хүүхэд энд байна. Би Монголоос хаашаа ч явахгүй ээ, дуудсан цагт нь ирж мэдүүлэг, тайлбараа өгөөд явна гэсэн боловч энэ хүсэлтийг нь хүлээж авалгүй хилийн хориг тавьж байна.
Миний хувьд хаашаа ч явахгүй. Сэтгүүлч бид нар хаашаа ч явах вэ дээ. Дарга нартай ижилхэн шувуу болоод нисчих биш. Өнөөдрөөс эхлээд гадагшаа явах боломжгүй болж байна.
Зохион байгуулалттай дээгүүрээ ч, доогуураа ч дайраад байна. Одоо ч миний хувийн хаяг руу ч халдаж байна. Өргөстэй мэт аймшигтай нөхцөлд бид ажиллаж байна. Хүнд байна. Энэ бол зөвхөн Н.Өнөрцэцэг гэдэг хүний асуудал биш, маргааш өөр нэг сэтгүүлчийн асуудал болно. Монголд үгээ хэлдэг иргэн бүрийн асуудал болж байна. Би шүүхэд нөлөөлсөн, нэр төрд халдсан гэвэл үгүй. Хувь хүн Н.Өнөрцэцэгийн пост нь дээр өргөдөл гаргасан. Нэг өдөр л та өөрийгөө гэрч ч гэж мэдэхгүй, сэжигтэн ч гэж мэдэхгүй, яллагдагч болно” гэлээ.
More Stories
Х.Ганзаяа: Бидний төлөө та минь чөмгөө дундартал зүтгэсэн байна шүү дээ гээд хүүгээ уйлахад…
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд...
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...