Хуучин Драгоноос зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх автобусны чиглэлийг Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээлэв.

Тодруулбал

-Улаанбаатар- Дархан-Уул-Улаанбаатар
-Улаанбаатар-Орхон-Улаанбаатар чиглэлийн автобус арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн хуучин Драгоноос зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлнэ.

Өнгөрсөн наймдугаар сард Драгоны авто вокзалыг Толгойтын зам дагуух Номин худалдааны төв рүү нүүлгэсэн. Гэсэн ч зарим чиглэлийн үйлчилгээг хуучин Драгон төв рүү шилжүүлж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон нэгдсэн үндэстний байгууллагын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хуралд оролцлоо
Next post Газар орны нэр өөрчилсөн хэргээр Баян-Өлгийн 14 албан тушаалтны урьдчилсан хэлэлцүүлэг болж байна