“Төр хувийн хэвшлийн малын эмч нарын чадавхыг дээшлүүлэх” төслийн хүрээнд байгуулсан “Сургалтын лаборатор”-ийн нээлтийн ёслол боллоо.
Тус лабораторийг “ЖАЙКА” олон улсын байгууллагын санхүүжилтээр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид байгуулжээ. Ингэснээр манай улсын малын залуу эмч, судлаачдын оношилгооны чадварыг дээшлүүлэх, практик чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.





Төслийн хүрээнд нян судлал, молекул биологийн шинжилгээний арга, эмийн урвалж, шимэгч судлал, эмийн үлдэгдлийг илрүүлэх, баталгаажуулах болон шинжлэх боломжтой тоног төхөөрөмжөөр хангажээ. Эмийн үлдэгдлийг шинжлэх боломжтой болсноор малын түүхий эдийг экспортлох, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Төслийн үйл ажиллагааны хүрээнд хамтрагч байгууллагууд дундаас сургалт, судалгааны групп сонгон шалгаруулж, малын эмч нарт зориулсан сургалтын модуль боловсруулахад дэмжин ажилладаг байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын Сургалтын комиссоос батлагдсан албан ёсны кредиттэй дараах хөтөлбөрөөр сургалт болдог. Үүнд:
- “Бог малын амьсгалын замын өвчнийг эмгэг судлалын аргаар ялгаварлан оношлох нь”.
- “Малын эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдлийн шинжилгээ”.
- “Адууны зарим халдваргүй өвчин”.
- “Паразитологийн оношилгооны аргууд”.
- “Лабораторийн оношилгоо (серологийн болон молекул биологийн оношилгоо)”.
- “Нянгийн гаралтай хүнсний халдварт хордлого үүсгэгчийг ирүүлэх, оношлох”.
- “Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах үйл ажиллагаа”
- “Мал амьтны халдваргүй өвчнүүд” багтдаг аж.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...