Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарсан билээ. Уг захирамжийн хүрээнд энэ сарын 6,7,8-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан юм.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг дахин санал хураалтанд идэвхтэй оролцуулах зорилгоор 7-ны буюу сонгуулийн өдөр томоохон зах худалдааны төвүүдийг амраах шийдвэрийг гаргасан байна.
Дашрамд мэдээлэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Нарантуул, Өгөөмөр, Да Хүрээ, Амгалан, Сандэй зэрэг нийт 20 томоохон зах, худалдааны төвүүд сонгуулийн дахин санал хураалтын өдөр амрахаар боллоо. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрөлтэй нийт 399 ресторан, бар, кафег архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хорилоо.
Уг захирамжийн үйлчлэх хугацаа энэ сарын 6-ны 00.00 цагаас 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг захирамжийн хэрэгжилтэнд анхаарч ерөнхийлөгчийн дахин санал хураалтанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Г.Намуун
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
