Баянзүрх дүүргийн удирдлагын багаас өнгөрсөн сард дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбоодтой уулзаж, тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар санал солилцсон. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Баяраа, холбогдох мэргэжлийн салбарын төлөөллүүд СӨХ-ны төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр СӨХ-ны зүгээс


1. СӨХ-ны үнэ тариф
2. Орон сууцны дээвэр, фасад
3. ТҮЦ цэгцлэх
4. Орон сууцны жижүүрийн Нийгмийн даатгалын шимтгэл
5. Засвар үйлчилгээ
6. Гарааш буулгалт, тохижилт
7. Цахилгааны тариф хөнгөлөлт
8. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
9. Лифт шинэчлэх шаардлагатай зэрэг асуудлыг тавьлаа.
Үүнээс УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан СӨХ-ны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, ажилтан, алба хаагчдын нийгмийн даатгал, ус, цахилгааны үнийн тарифын асуудлыг холбогдох яам, мэргэжлийн байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн.
Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Баяраа
Орон сууцны дээвэр, фасад, лифт зэрэг асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал, гадаад харилцааны үр дүнд шийдвэрлэнэ гэсэн юм. Тухайлбал Баянзүрх дүүргийн хэмжээнд орон сууцны дээвэр, фасадыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохицуулах бол лифтны асуудлыг гадаад харилцааны хүрээнд Беларус, БНХАУ-тай хамтарч шийдвэрлэхээ илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
