Захирамжид иргэдийн санал, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.

Захирамжийг иргэд, холбогдох компанид шуурхай танилцуулж, хэрэгжилтийг Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар хангаж ажиллахаар болжээ.

Нэмэлт мэдээлэл өгөхөд тухайн Цээб компанийн барилга барих газрыг 2016 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар контор, үйлчилгээний зориулалтаар 1380 ам метр газрыг олгосон. Энэ газарт Нийслэлийн Ардчилсан намын албан контор /төрийн байгууллагын барилга/ гэсэн архитектур төлөвлөлтийн даалгавар 2019 онд батлагдсан байдаг. Уг даалгаврын дагуу зураг нь батлагдаад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2020 онд гарч, гүйцэтгэгч компани барилгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн онд энэ барилгын ажлыг эсэргүүцэж иргэд шүүхэд хандсан ч 2022 оны есдүгээр сард иргэдийн нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр гарсан байдаг юм байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...