Сонгуулийн ерөнхий хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй залуу сонгогчдод сонгуулийн талаарх мэдлэг, боловсрол олгох “Хариуцлагатай сонгогч” сургалтыг Говь-Алтай аймагт 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтыг орон нутгаас бэлтгэгдсэн сургагч багш нар зохион байгуулсан бөгөөд аймгийн МСҮТ-ийн болон Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн нийт 25 суралцагч хамрагдаж сонгуулийн талаарх цогц мэдлэг, ойлголттой боллоо.

Сургалтыг хөтөлбөрийн дагуу 3 модулийн 9 хичээлийн хүрээнд сонгууль гэж юу болох, сонгох, сонгогдох эрх, сонгуулийн зарчим, сонгуульд оролцогч талууд, сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, сонгуулийн ухуулга, сурталчилгаа, хариуцлагатай сонгогч сонгуулийн өмнө, өдөр, дараа юу хийх талаар ойлголт мэдээллийг өгч, сэдэлжүүлэх болон мэдлэг бататгах дасгалыг багаар ажиллуулах, дүрд тоглуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, галерей байгуулах зэрэг арга хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд оролцогчдоор үнэлгээ хийлгэж, “Гэрчилгээ” гардуулан өглөө.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...