УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буй талаар мэдээлэл хийсэн.
Тэрбээр “УИХ 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр D-parliament хэмээх цахим системийг эхлүүлсэн. Энэ нь ард түмний засаглах эрхийг хангах, ард түмэн иргэдийн оролцоотой ардчилсан парламент байх, хүний эрхийг дээдлэх, ил тод нээлттэй байхад чиглэсэн.
Өнөөдөр D petition гэх цахим платформыг танилцуулж байна. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Түүнчлэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой.
Ингэснээр хууль тогтоох 77 дахь эрх мэдлийг иргэдэд өгч байна. Эхний сэдэв болгож НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх тухай асуудлыг D-petition системд оруулж байна. Энэ асуудлыг дэмжвэл холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх болно.
Та бүхнийг энэхүү өргөдлийн системд нэвтэрч хууль тогтоох үйл хэрэгт идэвхтэй оролцохыг урилж байна” хэмээсэн юм.
Хэрвээ та дэмжиж байвал доорх линкээр орж саналаа өгнө үү.
2 thoughts on “УИХ-ын дарга Г.Занданшатар: D parliament нь ард иргэдэд хууль тогтоох 77 дахь эрх мэдлийг өгч байна”
Leave a Reply Cancel reply
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...

Дэмжиж байна
demjij baina