Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцож, үг хэллээ. Тэрбээр Засгийн газрын бодлого хөтөлбөртэй уялдуулан, бүс нутгийн хөгжлөө хэлэлцэж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр чуулган зохион байгуулж буй Дорнод болон зүүн аймгуудын удирдлагуудад талархал илэрхийлээд Шинэ сэргэлтийн бодлогын зарим үр дүнгээс дурдлаа. Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувь болж нэмэгдсэн. Одоогийн байдлаар нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.доллар хүрсэн. Шинэ сэргэлтийн бодлого цаашид тогтвортой хэрэгжвэл нэг хүнд ногдох ДНБ 2027, 2028 онд 10 мянган ам.долларт хүрэх төлөвтэй байна гэв. Мөн улсын хэмжээнд бие дааж төсвөө бүрдүүлдэг зургаан аймгийн нэг нь Дорнод. Тус аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.2 их наяд, эдийн засгийн өсөлт 14 хувь буюу давхар өсөлттэй явж байгааг онцлов.
“Засгийн газраас “Шинэ сэргэлтийн таван цагариг” төслийг эхлүүлсэн. Цаашид аймгууд тус бүрдээ хөгжил ярихаас илүү бүс нутгаараа хөгжлөө тодорхойлох нь чухал. Зүүн бүсэд боомтын хоёр том төсөл хэрэгжиж байна. Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын замууд, Сүхбаатар аймагт Бичигтийн боомт эхэлж байгаа. Бичигт-Эрээнцав, Чойбалсан-Хөөт гэхчлэн төмөр замын төсөл хэрэгжинэ. Энэ тохиолдолд Дорнод, Сүхбаатар аймагт эдийн засгийн интеграц үүснэ. Мөн Ульхан, Хавиргын боомтын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Зүүн бүс нутаг мах экпортлох, ашигт малтмалын орд газруудаа эргэлтэд оруулах зэрэг боломж бүрдэнэ” гэв.

Чуулганаас гарсан санал дүгнэлтийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Ерөнхий сайдад гардуулан өглөө.
“Шинэ сэргэлтийн бодлого”, “Дорнод аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, Зүүн бүсийн аймгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтыг орон нутагт нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган есдүгээр сарын 23-25-нд болж байна. Чуулганд , Канад, ОХУ, БНХАУ -ын болон дотоодын нийт 200 гаруй оролцогч, зочид төлөөлөгч хүрэлцэн иржээ.

More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...